Өнөөдөр Аймгийн онцгой комисс хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар комиссын гишүүд мэдээлэл хийсэн юм. Өнгөрөгч амралтын өдрүүдэд ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг ,Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны сайд Т.Чинзориг, аймгийн Засаг дарга Г.Ганболд тэргүүтэй ажлын Өвөрхангай, Дундговь аймгийн отрын бүс нутагт ажиллалаа. Аймгийн онцгой комиссын өнөөдрийн хуралаар өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх зорилгоор хуралдсан юм. Улсын онцгой комиссоос өвс тэжээлийн төв байгуулах ажлыг зохион байгуулж байна. үүнтэй холбогдуулан аймгийн өвс тэжээлийн нөөц газар болох өвсний фондыг ариутган, халдваргүйжүүлэх ажлыг үүрэг болголоо. Мөн аймагт хуваарилж байгаа хөрөнгийг зөв зохистой захиран зарцуулах, эрсдлийн бүсэд байгаа малчид, иргэдэд эрүүл мэнд, нийгмийн халамж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд онцгойлон анхаарч, нэгдсэн удирдлагаар хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг аймгийн онцгой комисст ирүүлэхийг онцгой комиссын гишүүдэд үүрэг болголоо. Зам даваа, өвөлжөө бууц цасанд дарагдаж том оврын туулах чадвар сайтай машинаас өөр унаа явах боломжгүй тун ч хүнд нөхцөлд орсон сумдынхан өвс бэлчээр гэхээсээ илүүтэй цасны нимгэнийг бараадаж нүүж суухаас аргагүйд хүрсэн байна. Өвөлжилт хүндэрсэн Бүрд, Баян-Өндөр, Есөнзүйл сумынхан хөрш зэргэлдээ Сант, Баянгол, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумдын нутагт өвөлжиж байгаа бөгөөд Дундговь аймагт л гэхэд эдгээр сумдаас 57 өрхийн 43 мянган мал отроор очсон нь чамгүй их хүндрэл учруулаад байгаа аж. Манай аймгийн хувьд “Улсын хэмжээнд хамгийн олон буюу 5,2 сая толгой мал тоолуулсан бөгөөд аймгийн нийт долоон суманд цаг хүндэрч, зудын байдалтай байгаа. Үүнээс шалтгаалан 1,1 сая толгой малыг өөрийн аймгийн сумдад өвөлжүүлэхээр болсон. 150 өрхийн 170 гаруй мянган мал гадны аймагт оторлохоос өөр аргагүй байгаа юмаа.