• Албан ёсны цахим хуудас
Олон улсын Соробан сампингийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн хүүхдүүдийг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзлаа

Сүүлийн жилүүдэд манай улсад эрчимтэй хөгжиж байгаа соробан сампингийн сургалт манай аймагт хичээллэж эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Аймгийн Засаг дарга Г.Ганболд олон улсын соробан сампингийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэнавъяаслаг сурагчдыг хүлээн авч уулзлаа. Жил бүр Соробан сампингийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж тус тэмцээнээс шалгарсан хүүхдүүдэд олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь олгодог уламжлалтай.Соробан сампингийн үндэсний аварга шалгаруулах 7 дахь тэмцээн өнгөрөгч 6-дугаар сард зохион байгуулагдсан бөгөөд энэ сарын 9-10 нд Индонезийн Балид болсон олон улсын тэмцээнд манай аймгийн баг тамирчид амжилттай оролцоод ирсэн байна. Энэ удаагийн тэмцээнд 17 орны 8000 гаруй тамирчид оролцсон бөгөөд манай улсаас нийт 80 гаруй тамирчид оролцож багийн дүнгээр 3-дугаар байранд орсон амжилтыг үзүүллээ. Манай аймгаас оролцсон баг тамирчдын хувьд насны ангилал тус бүрд амжилт үзүүлж 5 цомын эзэн болсон бөгөөд аймгийн Засаг дарга тус хүүхдүүдийг хүлээн авч уулзаж гаргасан амжилтанд нь баяр хүргэж, цаашид улам илүү хичээж олон амжилт гаргахыг хүсэн ерөөж, гарын бэлэг гардууллаа. Соробан сампин нь хүүхэд өсвөр үеийн оюуны чадамжийг дээшлүүлэх, тархины хоёр тал бөмбөлгийг хөгжүүлэх, дүн шинжилгээ хийх чадварыг нь хөгжүүлэх, ой тогтоолт сайжруулах зэрэг ач тустай юм.  

2017-12-19 10:38:31