Өвөрхангай аймгийн 2017 оны шилдгийн шилдэг хүүхэд, эрхэм үйлт гэр бүл, хүүхдэд ээлтэй байгууллага, хамт олныг шалгаруулах “Мөнгөн харш-2017” сүлд модны наадмыг аймгийн Засаг даргын ивээлд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалтай билээ. Харшийн сүлд модны наадамд аймгийн манлайлагч, хөдөлмөрч, нийгмийн сайн үйлс бүтээгч, авьяаслаг хүүхэд багачууд урилгаар оролцлоо. Харшийн сүлд модны наадмыг нээж аймгийн Засаг дарга Г.Ганболд үг хэлж өнгөрөн одож буй 2017 оны хүүхэд багачуудынхаа ололт амжилтыг дурдаж ирэх 2018 ондоо илүү олон амжилт гаргаж аймаг орныхоо нэрийг өндөрт мандуулахын ерөөлийг дэвшүүлсэн юмаа.
Оны шилдэг хүүхэд:
Сурлагын амжилт номинацид- – Э. Жамбалдорж Арвайхээр сумын Мэргэд цогцолбор сургуулийн 12Б ангийн сурагч
Урлаг уран бүтээл номинацид- Ө.Уранчимэг Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 12Д ангийн сурагч
Биеийн тамир спорт, бие бялдрын хөгжил номинацид – М.Адъяанацаг Арвайхээр сумын ЕБ-ын 1-дүгээр сургуулийн 12А ангийн сурагч
Эх орны түүх соёл, өв уламжлал номинацид- Г.Даваадолгор Арвайхээр сумын ЕБ-ын 4-дүгээр сургуулийн 12А ангийн сурагч
Хүүхдийн өөрөө удирдлагийн байгууллага номинацид- Б.Мянганцэцэн Сант сумын ЕБС-ийн 11А ангийн сурагч
Байгаль хамгаалал эрүүл аюулгүй орчин номинацид:- Д.Бямбасүрэн Арвайхээр сумын Мэргэд цогцолбор сургуулийн 10Б ангийн сурагч
Хүмүүнлэг энэрэнгүй үйлс номинацид- Б.Оюундэлгэр Арвайхээр сумын ЕБ-ын 4-дүгээр сургуулийн 12А ангийн сурагч
Техник сэтгэлгээ шинийг сэдэх санал санаачлага номинацид- Э.Загарзүсэм Баруунбаян-Улаан сумын ЕБС-ийн 12А ангийн сурагч
Бүтээлч ажилч хичээнгүй байдал мэргэжлийн чиг баримжаа номинацид- Р.Өсөхбаяр Төгрөг сумын ЕБС-ийн 12Б ангийн сурагч
Багийн амжилт номинацид- Пауэрлифтингийн баг Төгрөг сумын ЕБС-ийн биеийн тамирын багш Э.Төмөрцэрэг багштай баг хамт олон тус тус аймгийн оны шилдэг хүүхдээр шалгарсан байна.