Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас манай аймгийн 18 сумын мал эмнэлгийн үржлийн тасагт иж бүрэн тоноглосон мотоцикл бэлэглэлээ. Малын тоо толгой өсөж байна. 2017 оны мал тооллогоор 5 сая 700 гаруй мянган мал тоолууллаа. Хөдөө сумдын мал эмнэлгийн хангамж хүрэлцээ тааруухан байдаг нь нуугаад байх зүйл биш. Гол нь энэ салбарт аймаг орны зүгээс анхаарал хандуулан ажиллаж байгаагийн нэгээхэн илрэл яах аргагүй энэ үйл ажиллагаа байсан юм. мөн нөгөөтэйгүүр мал эмнэлгийн үл ажиллагаанд ахиц дэвшил гарна гэдэгт аймаг орны удирдлагууд итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд аймгийн нийт сумдын мал эмнэлэг шинэ мотоциклтой болж өвлийн хүнд хэцүү цагт ажиллах нөхцөл бололцоо сайжирч байгаад баяртай байна хэмээн мал эмнэлгийн үржлийн тасгийнхан илэрхийлж байлаа.