Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр Өвөрхангай аймгийн 7 багийн эмчийг түргэн тусламжийн шинэ мотоциклтой болгож байгаа бөгөөд аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нар гардуулж өглөө. Мөн Тарагт сумын 4 болон 5-р баг , Өлзийт сумын 1-р баг, Баян-Өндөр сумын 2-р баг, Хархорин сумын Жалбаа, Уянга сумын Шуранга, Бат-Өлзий сумын Зөрүүлэг багуудын эмч нар шинэ мотоциклоо гардан авлаа.
Багийн эмч нар түргэн тусламжийн унаатай болсоноор хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа юм.