• Албан ёсны цахим хуудас
Өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын байдлын тойм

2018 оны 2 дугаар сарын 26-наас 3дугаар сарын  5-ны өдөр хүртэл

 Хур тунадас:   2 дугаар сарын 27, 28-ны өдрүүд  болон 3 дугаар сарын  2, 3-ны өпрүүдэд нутгийн хойд хэсгээр бага зэргийн /0,2-1,7мм/ цас орж, зөөлөн цасан шуурга шуурсан. Бусад хугацаанд цас ороогүй. Өнөөдрийн байдлаар өртөө харуулын цагу урын ажиглалтын талбай дээрх мэдээллээр нутгийн зүүн хойд хэсгээр 9-10см, нутгийн өмнөд хэсгээр цасгүй,  бусад нутгаар 1-2 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Салхи

2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Хужирт, Хархорин, Төгрөг, Баян-өндөр, Баруун-баян-Улаан, Хайрхандулаан сумдын нутгаар түр зуур 15-20м/с хүрч шуурсан байна. Бусад  хугацаанд нийт нутгаар 5-10 м/с салхитай байлаа.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

                                                        УТАС: 7032-2865

2018-03-04 21:57:28