Арвайхээр сумын 3 багийн Түгий овооны нутагт дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторын шинжилгээгээр баталгаажсан тул аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 136 дугаар захирамжаар аймгийн Онцгой комисс, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.