Арвайхээр сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт Шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр батлагдан, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 135 дугаар захирамжаар Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглосон шийдвэр гарлаа.
Бусад хүнсний худалдаа, нийтийн хоолны газруудын ажиллах цагийн хуваарийг 09:00-20:00 цаг хүртэл ажиллуулахаар тогтлоо.