Арвайхээр сумын Дэлгэрэх 3 дугаар багийн Түгий овооний нутаг дэвсгэрт шүлхий өвчин илэрч, өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан Арвайхээр сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 35 дугаар захирамжаар Төв зах болон төв зах орчмын худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоов.