Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 3 дугаар хуралдаан өнөөдөр /2018.03.22/ хуралдаж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
1. Аймгийн ЗДТГ-ын 2017 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай
2. “Аймгийн хүндэтгэлийн өдөр” бий болгох тухай тогтоолын төсөл танилцуулах
3. Орон нутгийн чанартай автозам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээ тогтоох тухай тогтоолын төсөл танилцуулах
4. Тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулагдсан тээврийн хэрэгслээс хураах хураамжийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл танилцуулах
5. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам батлах тухай тогтоолын төсөл танилцуулах
6. 2018 оны Орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл танилцуулах
7. Эвдэрсэн газрын тооллогын дүн, Газар нутгийг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төсөл танилцуулах
8. “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, шинэчлэн батлах тухай
9. “Стандарттай Өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар
10. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн явцын тухай