Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаан эхэллээ
Аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаан өнөөдөр /2018.03.26/ хуралдаж байна. Тус хуралдаанаар
- Газар нутгийг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах тухай
- Аймгийн “Хүндэтгэлийн өдөр” бий болгох тухай
- Аймгийн 2018 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
- Орон нутгийн автозам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээ тогтоох тухай
- Тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулагдсан тээврийн хэрэгслээс хураах хураамжийн хэмжээг тогтоох тухай
- Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам батлах тухай
- Түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт, түүний байршил, солбилцол, соёлын өв хамгаалах журам батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын удирдлагууд хуралдаанд оролцож байна.
2018-03-25 23:40:13