Таеквондогийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, 32 байгууллагын 470 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Тус тэмцээнд Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спортын газрын П.Ээбум, Д.Алтангэрэл дасгалжуулагчтай 28 тамирчин оролцож, багийн дүнгээр тэргүүн байр эзэлж, улсын аваргаар тодорлоо.
Охидын 44 кг жинд
Ж.Насанжаргал алт-Арвайхээр сумын ерөнхий боловсролыг 2 дугаар сургууль
А.Бүжинлхам хүрэл- Арвайхээр сумын ерөнхий боловсролыг 2 дугаар сургууль
Охидын 49 кг жинд
С.Буянжаргал хүрэл- Арвайхээр сумын ерөнхий боловсролыг 2 дугаар сургууль
Б.Авирмэд хүрэл-Арвайхээр сумын ерөнхий боловсролын лаборатори “Мэргэд”сургууль
Ж.Ичинхорол мөнгө-Хархорин сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль
Охидын 52 кг жинд
М.Лхагвачулуун алт-Арвайхээр сумын ерөнхий боловсролыг 1 дүгээр сургууль
Ц.Арлуунгоо мөнгө-Арвайхээр сумын ерөнхий боловсролыг 1 дүгээр сургууль
Охидын -55 кг жинд
М.Сайнзаяа алт-Хархорин сумын ерөнхий боловсролын “Гүнзгий” сургууль
Охидын +55 кг жинд
П.Наранцэцэг алт-Арвайхээр сумын ерөнхий боловсролыг 1 дүгээр сургууль
Хөвгүүдийн 45 кг жинд
Л.Амарбаясгалан мөнгө-Хархорин сумын ерөнхий боловсролын “Орхон” сургууль
Хөвгүүдийн 49 кг жинд
Б.Эрдэнэбадрах мөнгө-Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн сурагчХөвгүүдийн 55 кг жинд
Г.Түвшинсайхан хүрэл-Хархорин сумын ерөнхий боловсролын “Орхон” сургууль
Хөвгүүдийн 63 кг жинд
Г.Дорждэрэм хүрэл-Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн сурагч
Хөвгүүдийн +73 кг жинд
Ж.Доржсүрэн хүрэл-МСҮТ-ийн сурагч
Чөлөөт пүмьзэ төрөлд
Хархорин сумын ерөнхий боловсролын “Орхон” сургуулийн сурагч Ц.Эрхэм алтан медаль тус тус хүртэж, багийн дүнгээр тэргүүн байр эзэлж, улсын аваргаар тодорсон. Мөн дасгалжуулагч Д.Алтангэрэл шилдэг дасгалжуулагчаар шалгарч, Арвайхээр сумын ерөнхий боловсролын лаборатори “Мэргэд” сургуулийн сурагч Н.Өлзийхишиг дэлхийн Таеквондогийн холбооны дангийн/олон улсын чанартай тэмцээнд орох эрх/ үнэмлэхээ гардан авсан юм.