“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2018 оны 4 дүгээр сарын 3-наас 4 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 207 тоот өрөөнд хүлээн авна.
Төсөл хэрэгжүүлэх иргэнд тавигдах шаардлага:
- 35 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны иргэн байх
- Бичил бизнес эрхлэгч нь ижил төрлийн үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг газруудаас ялгарах онцлог шинжтэй байх
- Бизнесийн үйл ажиллагааг 1-ээс дээш жил явуулсан туршлагатай байх
- Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг төсөлд тусгасан байх
- Бизнес нь байнгын үйл ажиллагаатай байх ба өөрийн гэсэн хэрэглэгч зах зээлтэй болсон байх
- Өмнө нь ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдаагүй байх
Бүрдүүлэх материал:
- Бизнесийн төсөл
- Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Багийн Засаг даргын тодорхойлолт
- Аж ахуй эрхлэлтийн сургалтын гэрчилгээний хуулбар /дээрх сургалтад хамрагдсан бол давуу тал болно/
- Тухайн бизнесийн үйл ажиллагааны орлогыг нотлох бичиг баримт
Төсөлд тавигдах шаардлага:
- Зах зээлийн судалгаа хийсэн байх
- Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх
- Төслийн санхүүжилтын 70 хувийгтоног төхөөрөмж, 30 хувийг бараа материалд зарцуулахаар төсөлд тусгасан байх
Холбогдох мэдээллийг: 88031218, 91718119 лавлана уу.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2018 оны 4 дүгээр сарын 3-наас 4 дүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 207 тоот өрөөнд хүлээн авна.
Төсөл хэрэгжүүлэх иргэнд тавигдах шаардлага:
- Эмнэлэг- хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хугацаа нь хүчинтэй байх
- Тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн /хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нь / төсөл хэрэгжүүлэх боломжтой байх
- Бичил бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэл үйлчилгээ нь бусад газруудаас ялгарах онцлог шинжтэй байх
- Бизнесийн үйл ажиллагааг 1-ээс дээш жил явуулсан туршлагатай байх
- Дэвшилтэт техник технологи нэвтрүүлэхийг төсөлд тусгасан байх
- Бизнес нь байнгын үйл ажиллагаатай байх ба өөрийн гэсэн хэрэглэгч зах зээлтэй болсон байх
- Өмнө нь ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдаагүй байх
Бүрдүүлэх материал:
- Бизнесийн төсөл
- Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Багийн За даргын тодорхойлолт
- Эмнэлэг- хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр
- Аж ахуй эрхлэлтийн сургалтын гэрчилгээний хуулбар /дээрх сургалтанд хамрагдсан бол давуу тал болно/
- Тухайн бизнесийн үйл ажиллагааны орлогыг нотлох бичиг баримт
Төсөлд тавигдах шаардлага:
- Зах зээлийн судалгаа хийсэн байх
- Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх
- Төслийн санхүүжилтын 70хувийгтоног төхөөрөмж, 30хувийг бараа материалд зарцуулахаар төсөлд тусгасан байх
Холбогдох мэдээллийг: 88031218, 91718119 лавлана уу.
"Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2018 оны 4 дүгээр сарын 3-наас 4 дүгээрсарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 210 тоот өрөөнд хүлээн авна.
Төсөл хэрэгжүүлэх иргэнд тавигдах шаардлага:
- 15-24 насны мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгч, төгсөгчдийн бүлэг байх
- Бичил бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэний үйлдвэрлэл үйлчилгээ нь бусад газруудаас ялгарах онцлог шинжтэй байх
- Дэвшилтэт техник технологи нэвтрүүлэхийг төсөлд тусгасан байх
- Бизнес нь байнгын үйл ажиллагаатай байх ба өөрийн гэсэн хэрэглэгч зах зээлтэй болсон байх
- Өмнө нь ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдаагүй байх
Бүрдүүлэх материал:
- Бизнесийн төсөл
- Төгсөгч болон бүлгийн гишүүдийн санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл
- Төгсөгч болон бүлгийн гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар
- Багийн Засаг даргын тодорхойлолт
- Мэргэжлийн диплом, гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
- Аж ахуй эрхлэлтийн сургалтын гэрчилгээний хуулбар /дээрх сургалтанд хамрагдсан бол давуу тал болно/
- Тухайн бизнесийн үйл ажиллагааны орлогыг нотлох бичиг баримт
Төсөлд тавигдах шаардлага:
- Зах зээлийн судалгаа хийсэн байх
- Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх
- Төслийн санхүүжилтын 70 хувийгтоног төхөөрөмж, 30 хувийгбараа материалд зарцуулахаар төсөлд тусгасан байх
Холбогдох мэдээллийг: 88031218, 91718119 лавлана уу.