• Албан ёсны цахим хуудас
“Архидалттай тэмцэхэд иргэн таны санал” хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр иргэд, олон нийтийн дуу хоолойг сонсож, тэдний бүтээлч санал санаачилгыг үйл ажиллагаандаа тусгана.

Энэ хүрээнд

  1. Аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний цэгүүдийн өнөөгийн байдал, тусгай зөвшөөрлийн шинэчлэгдсэн журмын талаарх мэдээлэл 
  2. Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ, хяналт, шалгалтын талаар анхаарах асуудлууд
  3. Аймгийн хэмжээнд “Баасан” гарагт архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийн үр дүнгийн тухай хэлэлцүүлж, олон нийтийн саналыг авах зорилгоор 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 15:00 цагт аймгийн Иргэний танхимд “ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” зохион байгуулах гэж байна.

Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс, Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, олон нийтийн төлөөлөлийг оролцуулна. 

Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэдийн өмнө Иргэний танхимын үүд хаалга нээлттэй тул Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

Утас: 7032-3087

2018-04-06 05:31:48