Энэ онд манай аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 31.7 тэрбум, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3.4 тэрбум, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1.9 тэрбум, автозамын сангийн хөрөнгө оруулалтаар 463.4 сая төгрөг нийт 22.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн. Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар болон 6 яамнаас эрх шилжүүлсэн 31 төсөл арга хэмжээний 31.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөгдөж, 23 арга хэмжээний тендер зарлагдаж, үүнээс 7 ажлын гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулан, 16 ажлын тендер үнэлэх шатандаа явагдаж байна. 8 төсөл арга хэмжээний зураг төсөв, техникийн тодорхойлолт боловсруулагдаж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 30 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны хэрэгжилт 60 хувьтай байна.