Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутгийн томилолт 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Өвөрхангай аймгаас эхэллээ. Ерөнхий сайдыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд угтан авч, Бүрд сумын Их боригдой багийн малчин М.Ганзоригийнд зочилж, Засгийн газраас малчдыг дэмжсэн бодлого, хөтөлбөрийн талаар ярилцаж, мэдээлэл өгч, малчдын санал, сэтгэгдлийг сонсов.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг аймгийн төв Арвайхээр хотод хүрэлцэн ирэхэд цэргийн хүрээ жагсаж, хүндэтгэн угтаж авлаа. Ерөнхий сайдыг дагалдаж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, С.Чинзориг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа зэрэг албаны хүмүүс дагалдан явж байна.