• Албан ёсны цахим хуудас
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Т.Намнансүрэнгийн нэрэмжит гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр энэ долоо хоногийн баасан гарагт тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бүх нийтээр амардаг билээ.  Баярын өдөр Т.Намнансүрэнгийн нэрэмжит гудамжны авто замыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай Арвайхээр сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн А/10 захирамж гарлаа. Авто замын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 1-ний баасан гарагийн 08:00-18:00 цагийн хооронд  хэсэгчлэн хаах юм.

 

 

 

2018-05-30 18:10:33