“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутаг дахь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх олон талт үйл ажиллагаа манай аймагт зохион байгуулагдаж байна.
Энэ хүрээнд сурагчдын санхүүгийн боловсролын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, мөнгийг зөв зарцуулах, хуримтлал бий болгох ач холбогдлыг тэдэнд таниулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Өвөрхангай аймаг дахь Монголбанкны хэлтэс, Насан туршийн боловсролын төв хамтран “Санхүүгийн боловсрол-миний амьдралд” сэдэвт сургалт, мэтгэлцээн, АХА тэмцээн, эсээ бичлэг, гар зургийн уралдаанийг аймгийн хэмжээнд энэ оны 5 дугаар сарын 10-наас 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Эсээ бичлэгийн уралдаанд тэргүүн байрыг Арвайхээр сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 11а ангийн сурагч Б.Халиунаа, дэд байрыг ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч Б.Энхцэцэг, гутгаар байрыг ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 11в ангийн сурагч С.Сэржмэдээ нар эзэлсэн юм.
Хүүхдүүдэд санхүүгийн боловсролыг олгосноор бага наснаасаа эхлэн хадгаламжтай болохын ашиг тусыг ойлгож, хувийн санхүүгээ төлөвлөж, удирдан зохион байгуулах, санхүү, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах талаар анхан шатны ойлголттой болж, мөнгийг зарцуулах зөв мэдлэг, хандлага төлөвших юм.