• Албан ёсны цахим хуудас
Өврийн сайхан хангайн авьяаслаг багачуудыг төлөөлж 1000 хүүхэд ардын дуунаас эхлээд дэлхийн сонгодог дуунуудыг амилуулна

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдүүдийн авьяас, ур чадварыг нээн хөгжүүлэх тухай зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд зорилтот бүлэг рүү чиглэсэн олон төрлийн ажлууд хийгдэж байна. Мөн 2018 оныг аймаг, орон нутгаас “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгож хүүхдүүдийн эрүү мэнд, хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшил рүү чиглэсэн ажлын төлөвлөгөө боловруулан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Хүүхэд, багачуудын авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэх, тэднийг сурталчлах зорилгоор “Инээмсэглэл-1000” хүүхдийн найрал дууны наадмыг       “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу 6 дугаар сарын 1-ний өдрийн 20:00 цагт Аюуш баатрын талбайд зохион байгуулна. Тус наадамд 1000 авьчаслаг хүүхэд, багачууд оролдцож

                                                     1. Өвлөн дуулцгаая-Ардын дуу,

                                                     2. Монголын хүүхдийн найрал дууны шилдэг бүтээл,

                                                     3. Гадаадын сонгодог бүтээлүүдээс амилуулан дуулах болно.

Манай аймагт 2013 онд “Бид бүжиглэх дуртай” 1000 хүүхдийн бүжгийн наадам, 2015 онд “Шатар-1024” шатрын бага наадам зохион байгуулагдаж байсан. Энэ удаа Өврийн сайхан хангайн авьяаслаг багачуудын төлөөлөл 1000 хүүхэд Аюуш баатрын талбайд ардын дуунаас эхлээд дэлхийн сонгодог дуунуудыг амилуулна.

 

2018-05-31 18:00:43