• Албан ёсны цахим хуудас
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр зорилтот бүлгийн 130 охин унадаг дугуйтай боллоо

Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, АНУ-ын Энх тайвны корпус "88 BIKES" төрийн бус байгууллага хамтран зорилтот бүлгийн охид руу чиглэсэн төслийг өнгөрөгч оны долоодугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн. Амьдралын баталжгаажих түвшингээс доогуур орлоготой, хагас, бүтэн өнчин 7-16 насны 130 охин тус төсөлд хамрагдаж, амьдрах ухааны цогц сургалтад хамрагдсан юм. Төслийн төгсгөлд АНУ-ын “88 BIKES" төрийн бус байгууллага эдгээр 130 охинд унадаг дугуй өгсөн юм. Охид“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр унадаг дугуйгаа гардан авлаа. 

 

 

2018-06-05 12:39:16