Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгуудын цэргийн ерөнхий бэлтгэл сургалтад хамрагдсан оюутан залууст цэргийн мэргэжил олгох сургалт Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн “Оюутан цэрэг” бэлтгэх сургалтын төвд 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2014 оноос эхэлсэн “Оюутан цэрэг” хөтөлбөр 2017 оноос “Оюутан цэрэг” сургалт болж өргөжин өдгөө тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус хөтөлбөрт энэ жил Өвөрхангай аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 9 сурагч хамрагдаж байгаа юм.
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн “Оюутан цэрэг” сургалтад оролцож байгаа сурагчдадаа цэргийн эрдэмд шамдан суралцаж, цэргийн албаа нэр төртэй хаахыг хүсэн ерөөж байна.
АЙМГИЙН ЦЭРГИЙН ШТАБ