Энэ онд аймгийн хэмжэээд нийт 10496 га талбайд тариалалт хийхээс 06 дугаар сарын 19-ний байдлаар 8406.3 га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс улаан буудай 5818 га, бусад үр тариа 75.5 га, тосны ургамал 1394 га, малын тэжээл 571 га, төмс 351 га, хүнсний ногоо 196.8 га-д тус тус тариалж, улаан буудайн тариалалт 72.3 хувь, төмс 86.2 хувь, хүнсний ногоо 88.8 хувь, малын тэжээл 77.8 хувь буюу хаврын тариалалт 80 хувьтай явагдаж байна.