• Албан ёсны цахим хуудас
Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг манай аймагт ажиллалаа

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайханаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймагт ажиллалаа. Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ үзэл баримтлал, зарчмын шинэ өөрчлөлт, төрийн албаны мерит зарчмыг орон нутгийн төрийн албан хаагчдад сурталчлан таниулах зорилгоор сургалт зохион байгуулав.

Тус сургалтад Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, төрийн албан хаагч нийт 100 гаруй хүн оролцож, сонирхсон асуултад хариулт авч, санал солилцлоо.

 

2018-06-20 10:37:04