• Албан ёсны цахим хуудас
Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь Салбар зөвлөл 2017 оны үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүллээ

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс жил бүр салбар зөвлөлүүдийнхээ үйл ажиллагааг  үнэлж дүгнэн, тухайн жилд үйл ажиллагаагаараа тэргүүлсэн салбар зөвлөлийг шагнаж урамшуулдаг.

Тус зөвлөлөөс 2017 оныг “Хариуцлага, үр дүнгийн жил” болгон зарласан. Зорилтот жилийн ажил, Төрийн албаны тухай хууль, тогтоомж, салбар зөвлөлийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гарган ажиллаж, 2017 оны үйл ажиллагаагаараа Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл  нь улсдаа тэргүүлсэн байна.  

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн шагналыг салбар зөвлөлийн дарга Ц.Ганболдод гардуулан өгч, цаашдын ажилд амжилт хүссэн юм.

  

 

2018-06-20 12:35:21