• Албан ёсны цахим хуудас
БӨӨРӨНХИЙ СОНГИНЫ ҮРИЙГ ҮРСЛЭГЭЭР ТАРИХ ТУРШИЛТ АМЖИЛТТАЙ БАЙНА

Япон улсын Хоккайдо мужийн Такикава хотын Гадаад харилцааны нийгэмлэгтэй хамтран хоёр дахь жилдээ туршиж буй бөөрөнхий сонгины үрийг үрслэгээр тарих арга технологийг газар тариалан эрхлэгч 160 хүн эзэмшээд байна.
Одоогоор ногоочид хамтран гурван загвар аж ахуйн нэгж байгуулж, японы гурван сорт, оросын хоёр сортын үрслэгийг амжилттай туршин  0,5 га талбайд 200 гаруй мянган үрслэгийг шилжүүлж тариад байгаа юм. Мөн хүлэмжиндээ улаан лооль, өргөст хэмх, чинжүү, шийгуа тарьж эхлээд байна. “Жайка” Олон Улсын төслийн хүрээнд хэрэгжиж буй тус үйл ажиллагаанд Арвайхээр, Тарагт, Төгрөг сумдын ногоочид хамрагдаж байгаа бөгөөд Такикава хотын “Бөөрөнхий сонгино болон бусад таримлын үр гаргах салбар”-ын мэргэжилтэн Окамото Дайсакү ногоочдод практик дадлага эзэмшүүлэн заавар зөвлөгөө өгөхөөр өнөөдөр Өвөрхангай аймагт хүрэлцэн иржээ.

2018-06-27 15:49:49