Арвайхээр хотод Хангайн бүсийн сургалтын төвийг байгууллаа. Төвийн нээлтийн ажиллагаа энэ сарын 15-нд болсон бөгөөд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат хэлэхдээ “Арвайхээрийн талын худагт сууриа тавьсан хээрийн сургалт, дадлагын төвийг орон нутгийн жишиг сургалтын төв болгохын төлөө хамт олноороо хичээн зүтгэж, орон нутгийн удирдлагууд бүхий л талаар дэмжин ажиллалаа” хэмээв.
сургалтын төвийн нээлтэнд аймгийн Засаг дарга Г.Ганболд, ЦЕГ-ын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Сургалтын хэлтийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандах, Цагдаагийн газрын дарга, удирдлага, нийт бие бүрэлдэхүүн болон хууль хяналтын байгууллагын дарга, удирдлагууд оролцсон юм.
Мөн Хангайн бүсийн сургалт, дадлагын төвийн хамгийн эхний сургалтыг "Гэр бүлийн хүчирхийлэл, түүнтэй тэмцэхэд анхаарах асуудал" сэдвээр зохион байгуулж, таван аймгийн 21 алба хаагч хамрагдан гэрчилгээ гардан авлаа.