• Албан ёсны цахим хуудас
ОРОН НУТГИЙН ЖЕНДЭРИЙН ДЭД ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХАД ЗОРИУЛСАН ЖЕНДЭРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ УРИЛГА

ОРОН НУТГИЙН ЖЕНДЭРИЙН ДЭД ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХАД ЗОРИУЛСАН ЖЕНДЭРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ  УРИЛГА 

ОНЖДХ/ӨВ №01/2018

2018-08-22 

Зорилго нь: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах орон нутгийн тогтолцоо, түншлэлийн мэдлэг чадавхийг  үнэлэх мэдээллийг цуглуулан дүн шинжилгээ хийх, аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг авах, хамтран боловсруулахаар орон нутгийн одоогийн жендэрийн нөхцөл байдалд иргэний нийгмийн байгууллагуудаар судалгаадүн шинжилгээ хийлгэхэд оршино.

 Жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээний үр дүн:

  • Жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх талаар орон нутгийн төрийн болон

иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлд семинар хийх

  • Мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх
  • Тайлан боловсруулах, зөвлөмж гаргах
  • Танилцуулах, дэд хөтөлбөр боловсруулахад хамтран оролцох

Хамрах хүрээ/ асуудал

  1. Орон нутгийн эмэгтэй, эрэгтэй хүмүүст, нийгмийн бүлгүүдэд тулгамдаж буй асуудлыг

тодруулах

  1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах орон нутгийн тогтолцоо, түншлэлийн мэдлэг

чадавхийг үнэлэх

  1. Орон нутгийн бодлогын баримт бичигт дүн шинжилгээ хийх:

а/Жендэрийн агуулга бүхий баримтууд

б/Жендэрийн үр нөлөө бүхий баримтууд

в/Жендэрийн холбогдолгүй баримтууд г.м

  1. Нөхцөл байдлын дүн шинжилгээний үр дүнд асуудлын шалтгаан, үр нөлөөг тоон болон чанарын мэдээлэлд үндэслэн хамрах хүрээний хамт тодорхойлсон байх

 

 

Судалгаа хийх үнийн саналыг  хүлээн авах  хугацаа: 2018-09-24-ны  14:00  цаг хүртэл авна.

Хаяг: Аймгийн Засаг даргын Тамгын газрын 201тоот өрөө

Цахим хаяг: ZDTG_nhh@yahoo.com

Холбоо барих утас 7032-3086, 99609785

 

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар

 

2018-08-22 17:43:19