• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ганболд оюутан цэргүүдийг хүлээн авч уулзлаа

“Оюутан цэрэг” сургалтад анх удаа Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 9 сурагч хамрагдаж, цэргийн алба хаав. Тэд Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн “Оюутан цэрэг” бэлтгэх сургалтын төвд хоёр сарын хугацаанд цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж, эр цэргийн албаа амжилттай хаасан юм. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр цэргийн тангарагаа өргөсөн дайчдыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ганболд хүлээн авч уулзлаа. Тэрээр цэргийн албыг оюутан цэрэг хэлбэрээр амжилттай хааж ирсэнд баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулан өгөөд тус хөтөлбөрийн талаарх мэдээллийг олон хүнд хэлж, ойлгуулж өгөхийг хүслээ. Ирэх жил тус сургалтад аймаг, орон нутгаасаа хамрагдах залуучуудын тоог нэмэгдүүлнэ хэмээн аймгийн Цэргийн штабын дарга, Хурандаа М.Дэлгэрсайхан хэлж байв.

 

2018-08-22 18:17:22