• Албан ёсны цахим хуудас
Өвөрхангайн цэрэг эрс өнгөтэй байна

Аймгийн Цэргийн штабын дарга, Хурандаа М.Дэлгэрсайхан, Цэргийн штабын  орон нутгийн хамгаалалт, сургалт хариуцсан офицер хошууч Н.Төмөр-Очир, аймгийн МСҮТ-ийн арга зүйч Л.Бямбасүрэн, Биеийн тамирын багш О.Оргилсайхан, эцэг эхийн төлөөлөлтэй бүрэлдэхүүн Баянхонгор аймагт байрлах Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид ажиллаад ирлээ.

“Оюутан цэрэг” сургалтад хамрагдсан сурагчдын цэргийн тангараг өргөх ажиллагаанд оролцох үеэр 2017 оны 2 дугаар ээлж, 2018 оны 1 дүгээр ээлжээр тус тус хугацаат цэргийн албанд татагдан Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид алба хааж байгаа цэрэг дайчдаа эргэх арга хэмжээг хамтатган зохион байгууллаа.

Хурандаа М.Дэлгэрсайхан аймаг, орон нутагт хэрэгжиж байгаа ажил, арга хэмжээ болон бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулан аймгийн удирдлагуудын мэндчилгээг дамжуулж, цэрэг дайчдын санал сэтгэгдлийг сонссон.  Ажлын хэсгийн бүрэлдэхүүн зарим цэрэг  дайчдын ар гэрээс нь ирсэн илгээмжийг гардуулан өгч, эцэг, эхийн төлөөлөлтэй санал бодлоо солилцлоо.

Өвөрхангай аймгийн дайчин эрсийг цэргийн эрдэмд сурган хүмүүжүүлж, ажил амьдралын ухаанд сургаж байгаа Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн удирдлага, хамт олонд аймгийн удирдлага, нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

 

                                             Цэргийн штаб

 

2018-08-27 16:03:58