Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан аймгийн “Багш нарын бага хурал”-ыг өнөөдөр зохион байгууллаа. Тус хурлаар өнгөрөгч оныхоо дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хэлэлцэн, алдаа оноог ярилцаж, ирэх хичээлийн жилийн зорилго, зорилт, анхаарч ажиллах чиглэлээ тодорхойлж байна.
“Багш нарын бага хурал”-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар оролцож ирэх хичээлийн жилд анхаарах шаардлагатай зарим асуудлыг багш нарт хэлж, санал солилцсон юм. Тус хуралд 450 гаруй сурган хүмүүжүүлэгч оролцож байна.