ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭС
ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН
БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД иргэдийг сонгон шалгаруулах ТӨРИЙН
АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ
Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго
Өвөрхангай аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.
“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.
Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал
· Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
- Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн Засаг даргын Тамгын газарт 2018 оны 9 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 09.00-12.30, 14.00-18.00 цагийн хооронд бүртгэнэ.
- Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг Салбар комисс тус аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт өгнө.
- Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний төлбөр 6000 төгрөг байна. /Шалгалтын үйлчилгээний төлбөрийг ”Төрийн сан банк” 100100051416 тоот дансанд тушаасан баримт авч ирэх/
Гурав. Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн, зураг наасан );
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
- Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
- Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
- “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
- Шалгалтын үйлчилгээний төлбөр
Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/
Дөрөв. Шалгалтын хуваарь
- 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шалгалтыг доорх байдлаар зохион байгуулна.
1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /Цахимаар авна/
2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө, цахимаар авна/
3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө, ярилцлага хийнэ/
- Шалгалт авах газар, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагт Засаг даргын Тамгын газар дээр мэдээлнэ.
- Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
Тав. Мэдээлэл лавлагаа
- Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 7032-3538, 7032-3990 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭС ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА БОЛОН АЖЛЫН БАЙРНЫ ТАВИГДАХ ШААРДЛАГА
2018.08.18 |
|||||||||||||
№ |
Захиалга өгсөн сум, байгууллагын нэр |
Нэгжийн нэр |
Ажлын байрны |
Ажлын байранд тавигдах шаардлага |
Сул орон тоо гарсан үндэслэл
|
||||||||
Нэр |
Хариуцах асуудал |
Ангилал, зэрэглэл |
Орон тоо |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
Ур чадвар |
Тусгай шаардлага |
||||
1 |
Эрүүл мэндийн газар |
Эмнэлгийн тусламжийн хэлтэс |
Эмийн чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн |
Эм зүйн тусламж үйлчилгээтэй холбоотой хууль, эрх зүйн акт, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, стандартыг хангуулах, удирдлага арга зүйгээр хангах |
дэс түшмэл ТЗ-5 |
1 |
Бакалавр |
Эм зүйч |
|
Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан байх |
Багаар ажиллах, зохион байгуулах, баримт бичиг боловсруулах, төлөвлөх, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, мэргэжлийн дагуу зөвлөгөө, тусламж үзүүлэх чадвартай байх |
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахих, ашиг сонирхлын зөрчилгүй /хувийн эмийн сангүй байх/ |
Тэтгэвэрт гарсан |
2 |
Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс |
Орчны эрүүл мэнд, эрүүл мэндийн нөлөөлөл, хүнсний аюулгүй байдал хариуцсэн мэргэжилтэн |
Орчны эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалсан өвчлөлөөс сэргийлэх тандалтыг эрчимжүүлж, хүнсний баталгаат байдлын талаарх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах |
дэс түшмэл ТЗ-5 |
1 |
Бакалавр |
Нийгмийн эрүүл мэнд судлалч, эрүүл ахуйч, тархвар судлаач |
|
|
Багаар ажиллах, зохион байгуулах, баримт бичиг боловсруулах, төлөвлөх, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, мэргэжлийн дагуу зөвлөгөө, тусламж үзүүлэх чадвартай байх |
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахих, ашиг сонирхлын зөрчилгүй
|
Шилжсэн |
|
2 |
Хүнс, хөдөө аж ахуйн газар |
Нарийнтээл суман дахь Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын цэг |
Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч |
Холбогдох хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх, шүлхий өвчөөр тайван, вакцин таригдаагүй бүсийг хамгаалах мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, удирдлагаар хангах, үр дүнг тайлагнах, удирдах дээд байгууллагыг мэдээллээр хангах
|
дэс түшмэл ТЗ-6 |
3 |
Бакалавр |
Малын их эмч |
|
|
Багаар ажиллах, зохион байгуулах, баримт бичиг боловсруулах, төлөвлөх, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, мэргэжлийн дагуу зөвлөгөө өгөх чадвартай байх, тусламж үзүүлэх чадвартай байх |
мал амьтны эрүүл мэндийн стандарт, хууль эрх зүйн зохих мэдлэгтэй, нэгдсэн дүн шинжилгээ хийх чадвартай |
1 байцаагч тэтгэвэрт гарсан, 2 байцаагч өөрийн хүсэлтээр гарсан |
3 |
Боловсрол, соёл, урлагийн газар |
Соёл урлагийн хэлтэс |
Хөгжим бүжгийн боловсрол хариуцсан мэргэжилтэн |
Боловсрол, соёлын байгууллагуудын хөгжим, бүжгийн багш нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах |
Дэс түшмэл ТЗ-5 |
1 |
Бакалавр |
Соёлын менежмент, дуулаач, Хөгжмийн багш |
Менежмент, удирдлагын чиглэлээр мэргэшсэн байх |
Боловсрол, соёлын байгууллагад мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан байх |
Багаар ажиллах, зохион байгуулах, баримт бичиг боловсруулах, төлөвлөх, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, мэргэжлийн дагуу зөвлөгөө, тусламж үзүүлэх чадвартай байх |
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх: |
Өөр ажилд шилжсэн |
4 |
Сант, Уянга сумын ЗДТГ |
|
Байгаль орчны хяналтын улсын байцаагч |
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, байгалийн нөөц, баялагийг хамгаалах, зүй зохистой ашиглах, байгаль орчны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих |
Дэс түшмэл ТЗ-6 |
2 |
Бакалавр |
Экологи, байгаль хамгаалал, Байгаль орчны хяналт үнэлгээ, Эдэлбэр газрын кадастар, зураглал |
|
|
Багаар ажиллах, зохион байгуулах, баримт бичиг боловсруулах, төлөвлөх, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, мэргэжлийн дагуу зөвлөгөө өгөх чадвартай байх |
Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх: |
Нас барсан, Өөрийн хүсэлтээр ажлаас гарсан |
СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ТОО |
8 |
|
|
|
|
|
|
|