Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн аялан тоглолт 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Арвайхээр хотноо болно. Төрөөс соёл урлагийн талаар баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх, орон нутгийн иргэд шинэ уран бүтээлээр үйлчлэх, төвийн болон орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгтотой аялан тоглолтын бүрэлдэхүүнд тус театрын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон нийт 49 уран бүтээлч оролцох юм. Аялан тоглолтын нээлтийн арга хэмжээ 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цагт Аюуш баатрын талбайд зохион байгуулагдана. Улсын драмын эрдмийн театр нь орон нутгийн үзэгчдэдээ театрынхаа сор болсон шинэхэн, шилдэг бүтээлүүдийнхээ дээжээс 50 хувийн хөнгөлттэй үзүүлж оюуны бэлэг барих гэж байна.
Аялан тоглолтын хөтөлбөр
9-р сарын 15-нд /Бямба/
12 цагт С.Михалков “Бардам туулай” хүүхдийн жүжиг
15 цагт Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр” хайрын сэдэвт жүжиг
17 цагт Аялан тоглолтын нээлт /аймгийн төв талбайд/
18 цагт Рей Куни, Ж.Чепмэн “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг
20 цагт Рей Куни, Ж.Чепмэн “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг
9-р сарын 16-нд /Ням/
10 цагт С.Михалков “Бардам туулай” хүүхдийн жүжиг
12 цагт С.Михалков “Бардам туулай” хүүхдийн жүжиг
15 цагт Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр” хайрын сэдэвт жүжиг
18 цагт Э.Оюун “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг
20 цагт Э.Оюун “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг
ТАСАЛБАРЫН ҮНЭ:
“БАРДАМ ТУУЛАЙ” ХҮҮХДИЙН ЖҮЖИГ – 5000₮
“НАДААР ТОГЛОСОН ХАЙР” ХАЙРЫН СЭДЭВТ ЖҮЖИГ – 6000₮
“БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” УЯНГЫН ДРАМЫН ЖҮЖИГ – 10000₮
“ЭЦСИЙН ЗОГСООЛ ЗӨВХӨН ЧИ” ИНЭЭДМИЙН ЖҮЖИГ – 10000₮
Э.Оюун “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг
Мэс заслын сайн эмч Дорлиг гэргий Дулмаагийн хамтаар аз жаргалтай сайхан амьдарч байна. Гэвч тэрбээр нэг эмнэлэгт хамт ажилладаг бага эмч Сэржмаатай сэтгэлийн нууц холбоотой болсноор түүний амьдралын ээдрээт үе эхэлнэ. Итгэж хайрлаж байсан хань нь сэтгэл урвасанд гомдсон Дулмаа бүсгүй эр нөхөртөө хэлж амжаагүй нууцаа хадгалсаар түүнийг орхин явахаас өөр аргагүйд хүрэв. Он цаг, жил сар улиран өнгөрсөөр хэдийнэ арав гаруй жил өнгөрсөн ч хувь тавилан нэг л өдөр Дорлиг, Дулмаа хоёрыг дахин уулзуулах учиртай байжээ. Гэвч тэр үед ... Хүн бүхий л амьдралынхаа туршид ямар нэгэн “сонголт”-ыг алхам бүрдээ хийж ирдэг ч ямар ч тохиолдолд гэр бүл, ариун нандин хайр сэтгэл, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай эцэг эх байх эрхэм үүргээ хэзээд юугаар ч сольж болохгүй юм.“Би эндээс явахүй” жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндөн харуулах болно
Куни, Ж.Чэпмэн “Эцсийн зогсоол зөвхөн чи”
\Инээдмийн жүжиг\
Лондонд хэвлэлийн бизнес эрхэлдэг Филипийн гэргий Жоанна шилмэл загвар бүтээгч Алистерийг гэртээ засвар хийлгэхээр урина. Алистер гэрийн үйлчлэгч Сильвияд сэтгэл алдарч, тэднийг үдэшлэгт явахад нь зугаацахаар тохирцгооно. Гэтэл Жоаннагийн найз хүүхэн Линда, Филипийн хамтран зүтгэгч Генри нар мөн л өөрийн шинэхэн нууц амрагтайгаа тэдний эзгүйд гэрт нь жаргахаар болцгооно. Эхнэр, нөхөр хоёр найз нараа гэртээ үлдээх болсноо хэн хэнээсээ нуун самгардаж, энэ байдал нь эцэстээ нөхөр нь эхнэрээ хардахад хүргэж, тэд салахад хүрэв. Хайр сэтгэл, янаг амрагийн үүр уурхай болсон гэртээ тэд өөрсдийн найруулсан жүжигтээ орооцолдон будилж, эхнэр, нөхөрийн хайр сэтгэл, үнэнч байдлаа батлахаар тэмүүлцгээнэ
Ш.Гүрабазар “Надаар тоглосон хайр” хайрын сэдэвт жүжиг
Анар, Бүүвэй нар үй зайгүй найзууд. Гэвч Анарын эцэг, эх нь баян харин Бүүвэй 2 дүүгээ харж хоцорсон өнчин хүүхэд. Анар эхийг нь өнгөрөхөд ч найзийн ёсоор туслаж түр хугацаагаар байрандаа амьдруулна. Анар Цолмонтамир гэх охинд дурлаж Бүүвэй тэднийг холбон танилцуулж, тэдний хооронд зуучийн үүрэг гүйцэтгэн явахдаа өөрийн эрхгүй Цолмонтамирт сэтгэл алдарна. Гэхдээ тэр найзийн ёсоор бүгдийг нуун тэднийг ойртож дотносоход нь туслан дэмжсээр байна. Цолмонтамир Бүүвэйг өөрт нь сэтгэлтэй болсныг мэдэж өөрөө ч түүнд сэтгэлтэй гэдгээ хэлнэ. Ийн хайр сэтгэлийн гурвалжин жинхэнэ хайр дурлалаа олох хүсэл тэмүүллээр жүжиг төгсөнө
С.Михалков “Бардам туулай” хүүхдийн жүжиг
Амьтан хүнээс айж бэмбэгнэж явсан хоёр туулай бүтэлгүй анчны гээсэн бууг ойгоос олно. Хээрээс олсон буундаа эрдэж бардсан эр туулай энэ мөчөөс эхлэн аймхай хулчгар зүрх нь арслангийн зоригтой болж ах дүүсээс ч тоохгүйгээр барахгүй аргат шар үнэгийг гэрээс нь хөөн хаан мэт орон гэрт нь амьдрах боллоо. Гэрээсээ хөөгдсөн үнэг хор шарандаа багтарч орог саарал чонотой хуйвалдан овилгогүй туулайг барьж идэх арга ухааныг эхэлхийлнэ. Бардам туулайд-СТА А.Чингүн