• Албан ёсны цахим хуудас
Ордос хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Ч.Бишрэлтээр ахлуулсан төлөөлөгчдийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа

ӨМӨЗО-ны Ордос хоттой манай аймаг 2015 оноос найрсаг хамтын ажиллагаа эхлүүлж санамж бичиг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны Ордос хотын  Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Ч.Бишрэлтээр ахлуулсан Ардын Засгийн газрын төлөөлөгчид манай аймагт айлчилж байна. Өнөөдөр/2018.09.17/ албаны хүмүүсийг аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Г.Ганболд хүрэлцэн ирсэн зочдод Монгол Улсын түүх, соёлын өлгий нутаг Өвөрхангай аймагт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд бидний энэ удаагийн уулзалт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ахиц дэвшил гаргасан уулзалт болно гэдэгт найдаж байна гээд: Бид аймгийнхаа эдийн засгийн гадаад хамтын ажиллагааг тэргүүн ээлжинд хөгжүүлж, гадаад харилцааг эдийн засагжуулах бодлогыг баримтлан ажиллаж байгаа. Энэ хүрээнд Ордос хотын нүүрс боловсруулах чиглэлээр дэлхийд тэргүүлдэг туршлагаас судлах, менежментийг аймагтаа нэвтрүүлэх, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүнүүдийг экспортлох, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах саналуудыг тавилаа.

 Ордос хотын  Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Ч.Бишрэлт аймгийн Засаг даргын саналуудыг найрсгаар хүлээн авч Ордос хот дээрх чиглэлүүдээр Өвөрхангай аймагтай хамтран ажиллах боломж байгааг илэрхийлээд хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчимжүүлэх гэрээ хэлцлийг Ордос хотод зохион байгуулахаар тохиролцоонд хүрлээ.

 

 

 

 

 

2018-09-17 12:40:05