• Албан ёсны цахим хуудас
Гарааны бизнесийг дэмжих 3 өдрийн СТАРТАП арга хэмжээнд урьж байна.

Гарааны бизнес, энтрепренершип, орон нутгийн онцлогийг тодорхойлсон гарааны бизнесийг хөгжүүлэх шинэлэг өвөрмөц бизнесийн шийдэл, шилдэг санаануудыг шалгаруулж гарааны бизнесийг дэмжих 3 өдрийн СТАРТАП арга хэмжээнд урьж байна. /үнэ төлбөргүй/

Арга хэмжээнд хамрагдсанаар Олон улсын төсөл хөтөлбөр, бизнесийн төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байгаа туршлагатай ментор, зөвлөхүүдээс гарааны бизнесээ амжилттай эхлүүлэх, зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлэх, шинэ санаа шилдэг бизнесийг амжилттай эхлүүлэх туршлагатай болно.

Энэхүү арга хэмжээ нь "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам" Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, бэст инноваци бизнес хөгжлийг дэмжих төвтэй хамтран зохион байгуулахаар боллоо

Хэн оролцож болох вэ ? 
* ӨВӨРХАНГАЙ аймгийн иргэн
* 15-34 насны залуучууд
* Орон нутгийн онцлогт тохирсон бизнесийн шинэ шилдэг санаатай 
* Бизнес санаагаа бодит болгох хүсэлтэй

САНХҮҮЖИЛТ: 
Хэрэв таны шинэ санаа шилдгээр шалгарвал 10,000,000₮ төгрөгийн гарааны санхүүжилт

БҮРТГЭЛ: 
*Өвөрхангай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт
2018 оны 09 дүгээр сарын 23-ний 17:00 хүртэл

Бүртгэлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг: 9182-0101, 8809-6535 утсаар лавлана уу

 

 

 

 

2018-09-18 10:00:04