• Албан ёсны цахим хуудас
Сургууль, цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өсвөр үеийхний бүтээлч сэтгэлгээ, авьяас чадварыг хөгжүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, бүтээл туурвилыг дэмжих, тэдний чадамжийг сурталчлах зорилгоор сургууль, цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн туурвисан уран бүтээлийн үзэсгэлэнг аймгийн Засаг даргын Тамгын газар, сумдын Засаг даргын Тамгын газар аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зохион байгуулна.

Үзэсгэлэн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрт болно.

Үзэсгэлэнд:

1.Хүүхдийн зурсан зураг / төрөл хамаарахгүй /

2. Барималын шавраар хийсэн бүтээлүүд

3. Наамал

4. Цаасан урлал

Мөн бусад төрлийн бүтээлүүд байж болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэдэн ч төрлөөр оролцож болно.

 

 

 

2018-09-18 12:33:17