• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг даргын захирамжаар 9 сумын төрийн болон орон нутгийн өмчит 87 байгууллагад хяналт, шалгалтын ажлыг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 255 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу аймгийн төв, сумдад хууль тогтоомж зөрчсөн, зөрчил дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан, хүнд суртал гаргасан ажлын байран дээр архидан согтуурсан, архи согтууруулах ундаа хадгалсан албан хаагчидтай хариуцлага тооцон ажилласан эсэхийг шалган дүгнэх үүрэг бүхий ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, 9 дүгээр сарын 6-наас 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хяналт, шалгалтыг зохион байгуулав.

Энэ хүрээнд Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Есөнзүйл, Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга, Тарагт сумдын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагууд, Арвайхээр сумын төвд байрлах төрийн болон төрийн өмчит 87 байгууллагын 3077 албан хаагчийг хамруулан хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг судалгаа, мэдээлэлд тулгуурлан баримт бичгийн болон ярилцлага, ажиглалтын аргаар баримтжуулан, нягталж шалгалаа.

 

 

 

2018-09-18 17:26:00