• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэргэжилтнүүддээ ажлын чиглэл өгөх сургалтыг зохион байгуулав

Аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэргэжилтнүүдэд ажлын чиглэл өгөх сургалтыг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр  зохион байгууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нарын гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээний явц үр дүн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой арга зүйн зөвлөгөө өгөх, “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Төрийн албан хаагчийн ёс зүйг сайжруулахад чиглэсэн тус сургалтад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн  халамжийн асуудал хариуцсан нийт 58 албан хаагч хамрагдлаа.

Сургалтаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, аймгийн Засаг даргын 2018 оны гэрээнд тусгагдсан ажил үйлчилгээний хэрэгжилт, цаашид анхаарах асуудлуудын талаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Ундрах мэдээлэл хийв. 
Мөн Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээ, “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн танилцуулга, хэрэгжүүлэх арга зүй, анхаарах асуудал, Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр болон 2018 онд Нийгмийн халамжийн сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн үйлчилгээнд хийсэн хяналт, шинжилгээ үнэлгээний дүн, цаашид анхаарах асуудлуудын талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнүүд мэдээлэл хийж арга зүн зөвлөгөө өгөв. 

 

 

2018-09-19 11:45:07