Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авьяас чадварыг нээн илрүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд бүтээлийн уралдаан зарлаж, ирсэн бүтээлүүдээр өнөөдөр/2018.09.19/ үзэсгэлэн гаргаж, нийтэд дэлгэлээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн оролцож хэлсэн үгэндээ: Манай хүүхдүүд өөрсдийгөө дайчилч, чармайсны үр дүнд амжилтанд хүрдэг гэдгийг харуулж чадаж байгаа. Та бүхний урласан танхим дүүрэн бүтээлүүдийг хараад үнэхээр бахархаж байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийнхээ, эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалалд чиглэсэн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхийг аймаг, орон нутгийн зүгээс онцгой анхаарч ажиллаж байна гэлээ.
Тус үзэсгэлэнд 2 насны ангилалд 6 төрлөөр 8 сумын 70 тусгай хэрэгцээт хүүхдүүд өөрсдийн урласан бүтээлээрээ оролцож байна.