“Архидалтгүй нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллага” аяны хүрээнд өсвөр үе, хүүхэд, залуучуудын дунд архи, согтууруулах ундааны хор уршгийг сурталчлах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн санал санаачлагыг дэмжих, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “АРХИ-ГЭР БҮЛ-ХҮҮХЭД” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна.
Эсээ бичлэгийн агуулга:
- Архи, согтууруулах ундааны хор уршиг
- Архи, согтууруулах ундаа нь гэр бүлд хэрхэн нөлөөлдөг болох
- Архидалттай орчинд өссөн хүүхдийн хүмүүжил, зан байдал
- Архидалттай орчинд өсч буй хүүхдэд үзүүлэх тусламж, дэмжлэг
- Архи, согтууруулах ундаа гэр бүлийн санхүүд нөлөөлөх байдал зэрэг агуулыг хамарсан байж болно.
Эсээ бичлэгт тавигдах шаардлага:
- Эсээ бичлэгийн хэл найруулга, бичлэгт тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байх;
- Чөлөөт сэтгэлгээ, бичлэгийн ур чадварыг эзэмшсэн байх;
- Шинэлэг санааг дэвшүүлсэн байх;
- Архи согтууруулах ундааны хор уршигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр асуудал хөндсөн байх;
- Үгийн тоо 500 үгнээс хэтрэхгүй байвал зохино;
- А4 хэмжээтэй хэвлэмэл хуудсан дээр Arial фондоор, 12 pt үсгийн хэмжээтэй, зүүн захаас 2.5 см, дээд захаас 2 см, доод болон баруун захаас 1.5 см зайтайгаар бичнэ;
- Эсээ бичлэгийн бүтэц нь бичигчийн товч танилцуулга (үгийн тоонд орохгүй), эхний хэсэг, үндсэн хэсэг дүгнэлт гэсэн ерөнхий бүтэцтэй байна.
Тав. Шалгаруулах журам:
Эсээг шалгаруулахад баримтлах шалгуур үзүүлэлтүүд: /0-100 хүртэл онооны системээр дүгнэж нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ/
- Найруулга, зөв бичих дүрмийн алдаа (15 оноо);
- Үгийн тоо (15 оноо);
- Бичих ур чадвар (20 оноо);
- Дэвшүүлсэн санаа нь манай нөхцөлд хэрэгжих магадлал (30 оноо);
- Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (20 оноо).
Уралдаанд оролцогчдыг нийлбэр дүнгээр нь байр эзлүүлнэ. Эсээг 1 хувь хэвлэж, аймгийн ЗДТГ-ын 201 тоот өрөөнд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны дотор авчирч өгнө. Утас: 70323086.
Оролцогч өөрийн товч танилцуулга, хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг зэргийг тодорхой бичиж хавсаргана.
Эсээг сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй материалыг шалгаруулалтанд оруулахгүй болно.
Шалгаруулалтанд ирүүлсэн эсээг хэвлэл мэдээллээр сурталчилж, олон нийтийн хүртээл болгоно.
Зургаа. Шагнал, урамшуулал
Нэгдүгээр байр 1 – Дурсамж, үнэ бүхий зүйл
Хоёрдугаар байр 1 - Дурсамж, үнэ бүхий зүйл
Гуравдугаар байр 1 - Дурсамж, үнэ бүхий зүйл
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР