Орон нутгийн төсвийн 123.0 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн Цагдаагийн газарт тусгай тоноглол бүхий 8 автомашин, Шүүхийн шинжилгээний алба, Мэргэжлийн хяналтын газарт тус тус нэг автомашин олгов.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар шинэхэн автомашиныг Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Мэргэжлийн хяналтын газарт гардуулан өглөө. Дээрх байгууллагуудад энэхүү парк шинэчлэл хийгдсэнээр байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарах ач холбогдолтой юм.