Жил бүр тулгамдсан асуудлаар улс, аймгийн хэмжээнд тухайлсан жил болгон зарлаж тодорхой асуудлыг шийдвэрлэн, хөрөнгө мөнгө зарцуулдаг билээ. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2013 оныг Төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил болгон зарлаж 01 сарын 31-нд тухайлсан жилийнн нээлтийг зохион байгуулав.
Жилийн нээлтэнд аймгийн удирдлагууд оролцож Арвайхээр хотын төрийн албан хаагчид, хэлтэс агентлагын удирдлага, мэргэжилтнүүд болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцсон бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд нээж үг хэлэв. Мөн аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн төрийн үйлчилгээг сайжруулах асуудал УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн үеэр хамгийн тулгамдсан асуудал болсоныг иргэд ярьж байсан. иймд энэ жилийг төрийн үйлчилгээний шинэчлэл, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил болгож зарласан, төрийн үйлчилгээний шинэчлэл бол төрийн бүх албан хаагчдын ажлын арга барил, хандлага, ёс зүйн шинэчлэл бөгөөд түүнд чиглэсэн ажлын төлөвлөгөөнд бүтээлч олон ажил төлөвлөснийг дурьдсан юм.
Үүнд. төрийн үйлчилгээний шинэ арга барил болох Иргэний танхим, шуурхай удирдлагын төв, иргэдийн хяналтын тогтолцоо, Арвайхээр хотын камерын систем, иргэний болон хэрэглэгчийн зөвлөлийг байгуулах зэрэг олон асуудлыг хөндсөн байна.
Жилийн ажлын үеэр төрийн албан хаагчдад Удирдлагын академийн багш эрдэмтэд цаг үеээ олсон төрийн үйлчилгээнд хандлага, ёс зүйгээ өөрчлөх талаар лекц уншсан юм.