• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг даргын ивээл дор "Ирээдүйн инженерүүд-2018" тэмцээн зохион байгуулагдлаа

Өсвөр үеийнхний техник сэтгэлгээг хөгжүүлэх, техникийн загварын спортыг дэлгэрүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн дугуйлан, клубүүдийн үйл ажиллагааг сэргээж, тогтмолжуулах зорилгоор аймгийн Засаг даргын ивээл дор “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД-2018”  тэмцээнийг 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Бат-Өлзий суманд амжилттай зохион  байгууллаа. Тус тэмцээнд нийт 18 сумаас 32 багш, 176 сурагч оролцож 3 насны ангилалд өрсөлдлөө. Тодруулбал 1-5 дугаар ангийн сурагчид нисэх загвар /цаасан нисэх загвар/, 6-8 дугаар ангийн сурагчид нисэх загвар /планер хайнж лайнж/, 9-12 дугаар ангийн сурагчид усан загвар /уран хөвөлтийн Vedette1017GT/, дизайн технологийн багш нар нисэх загвар /F2B/, дизайн технологийн эмэгтэй багш нар ур чадвар /олбог урлах/ гэсэн төрлүүдээр авхаалж самбаагаа сорив.


Тэмцээний 1-5 дугаар ангийн сурагчдын нисэх загварын төрөлд

1-р байрт Хужирт сумын ЕБС-ийн 4б ангийн сурагч н.Буянжаргал

2-р байрт Бат-Өлзий сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч н.Ган-Эрдэнэ

3-р байрт Бат-Өлзий сумын ЕБС-ийн 5г ангийн сурагч н.Дэлгэрмаа

Тусгай байрт Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 1г ангийн сурагч н.Содномдорж, Хайрхандулаан сумын ЕБС-ийн 4б ангийн сурагч н.Чагнаадорж

6-8 дугаар ангийн сурагчдын нисэх загварын төрөлд

1-р байрт Уянга сумын ЕБ-ын 2-р сургуулийн 8а ангийн сурагч н.Лувсандунцаг

2-р байрт Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн 8а ангийн сурагч Б.Сангидаансүрэн

3-р байрт Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн 8а ангийн сурагч н.Бүрэнхишиг

Тусгай байрт Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч н.Санчирбаатар, Есөнзүйл сумын ЕБС-ийн 6б ангийн сурагч н.Жавхлан

9-12 дугаар ангийн сурагчдын усан загварын төрөлд

1-р байрт Өлзийт сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч н.Одгэрэл

2-р байрт Нарийнтээл сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч н.Адьяасүрэн

3-р байрт Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн 11г ангийн сурагч н.Наранцацралт

Тусгай байрт Өлзийт сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч н.Мөнхжин, Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч н.Билгээ

Багш нарын нисэх загварын төрөлд

1-р байрт Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн багш н.Баярсайхан

2-р байрт Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн багш н.Баасанхүү

3-р байрт Хүүхдийн урлан бүтээх төвийн багш н.Энхбаатар

Тусгай байрт Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн багш н.Балданцэрэн, Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн багш н.Төрболд нар шалгарлаа.

 

 

2018-09-24 18:43:23