• Албан ёсны цахим хуудас
“Өвөрхангай-Түншлэл” үзэсгэлэн худалдаагаар иргэд 123 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг борлууллаа

“Өвөрхангай-Түншлэл 2018” үзэсгэлэн худалдаанд Өвөрхангай аймгийн 17 сумаас 43 аж ахуйн нэгж, 16 хоршоо, 117 иргэн, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Увс, Дархан-Уул аймгаас 13 аж ахуйн нэгж оролцож, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулсан бөгөөд нийт 123 сая төгрөгийн барааг хэрэглэгчдэд хүргэжээ.

“Нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн” шалгаруулах болзолт уралдаанаар

- Орон нутгийн хүнсний үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн
- Орон нутгийн гар урлалын шилдэг бүтээгдэхүүн
- Орон нутгийн хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн
- Орон нутгийн газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүн
- Орон нутгийн шилдэг бэлгийн багц
- Орон нутгийн шилдэг сав баглаа, боодлыг тус тус шалгаруулав.
Зүүнбаян-Улаан сумын Сүүний үйлдвэрийн бяслаг, Арвайхээр сумын “Одод” цех, “Өв санаа” ХХК, “Өвлөх урлаг” цех, “Ноос ирээдүй” ХХК, “Хос хангай фүүд” ХХК, “Дэлгэрэх хүнс” ХК, Баянгол сумын иргэн Б.Ганболд, Уянга сумын иргэн Гантулга, Гучин-Ус сумын иргэн Б.Болорчулуун, Арвайхээр сумын иргэн Ууганбаатар, Баруунбаян-Улаан сумын “Алтан нуга даваа” хоршоо, Бат-Өлзий сумын “Хамтын хүч” хоршоо, Баруунбаян-Улаан сумын иргэн Ч.Төмөрбаатар, З.Дамшигбазар, Нарийнтээл сумын иргэн Б.Мягмар нарын бүтээгдэхүүн “Нутгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн”-ээр тус тус шалгарлаа.

“Өвөрхангай - Түншлэл 2018” үзэсгэлэн худалдааны шилдгүүдээр

 Үзэсгэлэн худалдааны “Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн”-ий төрлөөр Сант сумын иргэн Ж.Жамбал, Хужирт сумын “Цагаан сүүн чихэр” ХХК, Богд сумын иргэн Ч.Мөнхнасан, 

“Шилдэг оёмол бүтээгдэхүүн”-ээр “Monline” ХХК, 
“Шилдэг нэхмэл бүтээгдэхүүн”-ээр Арвайхээр сумын иргэн Эрдэнэчулуун,
“Уламжлалт гар урлалын тоног хэрэгслийн шилдэг бүтээгдэхүүн” төрөлд Богд сумын иргэн Сүнжидмаа,
“Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн”-ээр Арвайхээр сумын иргэн Н.Уранчимэг, тус сумын иргэн Б.Баасанхүү, 
“Хөдөлмөр хөнгөвчилсөн хөдөө аж ахуйн шилдэг бүтээгдэхүүн”-ээр Төгрөг сумын иргэн Х.Рэнцэндорж, 
Үзэсгэлэн худалдааны “шилдэг айраг”-аар Есөнзүйл сумын иргэн О.Цэрэндаш нарын бүтээгдэхүүн тус тус шалгарав.
18 дахь жилдээ зохион байгуулж буй “Өвөрхангай Түншлэл” үзэсгэлэн худалдааны “Шилдэг оролцогч сум”-аар Бат-Өлзий сум шалгарлаа.

 

 

2018-09-25 18:00:35