• Албан ёсны цахим хуудас
Төрийн албаны шалгалтад 17 иргэн тэнцлээ

Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн мэргэшлийн шалгалтын бүртгэлийг 2018 оны 9 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулж, дэс түшмэлийн ангилалын ажлын байрны сул орон тоонд 27, туслах түшмэлийн ангилалын ажлын байрны сул орон тоонд 53 иргэн нийт 80 иргэн бүртгүүлэв.

Сонгон шалгаруулалтыг 9 дүгээр сарын 27-ны өдөр онлайн хэлбэрээр зохион байгуулахад бүртгүүлсэн иргэдээс 77 иргэн шалгалтад оролцсоноос урьдчилсан байдлаар 7 ажлын байранд 17 иргэн тэнцээд байна. Энэ нь нийт шалгуулагчдын 22 хувийг эзэлж байна.

 

2018-09-28 15:41:58