Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “ Нийгмийн даатгалын төлөөлөгч ажиллуулах журам”-ын 2.2 дугаар зүйлийг үндэслэн Нийгмийн даатгалын орон тооны бус төлөөлөгчийн сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.
Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго
Нийгмийн даатгалын орон тооны бус төлөөлөгчийн орон тоог сонирхогч иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулахад оршино.
Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл
Зарлагдаж буй тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан, энэ ажлын байранд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
1. Дээд боловсролтой / Нягтлан бодогч, Эдийн засагч мэргэжилтэй /
2. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн мэдлэгтэй
3. Ял шийтгэл эдэлж байгаагүй
4. Банк, санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодод хугацаа хэтэрсэн өр төлбөргүй
5. Тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суугч, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн байх.
Сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэдийн материалыг Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2 давхарт 202 тоот өрөөнд 2018 оны 10 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд 08.00-12.00, 14.00-17.30 цагийн хооронд хүлээн авна.
Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурьдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
1. Төрийн албан хаагчийн анкет / Маягт-1/
2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг / диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
3. Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт
4. Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэрэх хувийн хамт
5. 4*3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг
Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа
Тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.
2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цагт сонгон шалгаруулалт эхлэх бөгөөд доорхи байдлаар зохион байгуулна.
1. Түвшингийн шалгалт - / сорилын тест /
2. Ярилцлагын шалгалт / Мэдлэг, хандлага, зан үйл /
Жич: Шалтгалтад тэнцсэн иргэнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах болно.
Харилцах хаяг. Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
202 тоот. Утас – 70322136, 99329428
.....оОо.....