• Албан ёсны цахим хуудас
Удирдлагын академийн магистрын зэрэг олгох улирлын сургалтын элсэлтийн зар

ӨӨРИЙН ЗАРДЛААР СУРАЛЦАХАД ТАВИХ ШААРДЛАГА:

  • Боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй байх / бакалаврын дипломын наториатаар баталгаажуулсан хуулбар
  • Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг 2010 оноос хойш амжилттай дүүргэсэн байх /гол дүн 3.0-аас дээш, Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын наториатаар баталгаажуулсан хуулбар/
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Магистрын судалгааны ажлын санал /зөвлөмжийг Удирдлагын академийн вэб сайтаас татаж авч болно/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Элсэхийг хүсэгчийн өргөдөл /Удирдлагын академийн вэб сайтаас татаж авч болно/
  • Бүртгэлийн хураамж 25000 төгрөг мөнгө тушаасан баримтыг хавсаргана.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

  • Магистрын зэрэг олгох элсэлтийн бүртгэлийг 2018 оны 10 дугаар сарын 01-12-ны ажлын өдрүүдэд зохион байгуулна. 

ЭЛСЭЛТИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

  • Элсэлтийн сонгон шалгаруулалтад орохоор нэр дэвшигчдийн бүрдүүлсэн баримт бичгийг Удирдлагын академид 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18.00 цагаас өмнө ирүүлнэ.

 

сургалтын хугацаа

            Улирлаар суралцахад 1 улирал танхимд хичээллэж, 2,3 дахь улиралд магистрын судалгааны ажлаа бичиж хамгаална.

Магистрын улирлын сургалтын төлбөр

  • Сургалтын нийт  төлбөр 3824000 төгрөг

 

Холбоо барих утас:  7032-2380, 7032-3538

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

 

 

2018-10-02 16:55:08