• Албан ёсны цахим хуудас
Удирдлагын академийн төрийн захиргааны менежмент, бизнесийн удирдлага, төрийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын “улирал”-ын сургалтын зар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ

  • Удирдлагын академийн төрийн захиргааны менежмент, бизнесийн удирдлага, төрийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын “улирал”-ын сургалтын намрын элсэлтийн шалгалтыг 2018 оны 10 дугаар сарын 13-ны Бямба гарагийн 8.30 цагт аймгийн ЗДТГазарт явуулна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

  • Элсэлтийн шалгалтын бүртгэлийг 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 12-ныг дуустал ажлын өдрүүдэд 9.00-17.00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын 316 тоот өрөөнд бүртгэнэ.

МЭРГЭШҮҮЛЭХ ДИПЛОМЫН СУРГАЛТ

  • Төрийн захиргааны менежмент /улирал/
  • Бизнесийн удирдлага /улирал/
  • Төрийн удирдлага /улирал/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГЭР СУРАЛЦАХ ЭЛСЭГЧДЭД

Төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх:

  • Их, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн диплом /эх хувь, хуулбарын хамт/
  • Иргэний үнэлэх /эх хувь, хуулбарын хамт/
  • Төрийн захиргааны менежментээр суралцахаар элсэгч нь аймаг, сумын ИТХ, захиргааны байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж байгаа
  • Төрийн жинхэнэ албанд 2-оос доошгүй жил ажиллаж байгааг нотлох баримт бичиг /ажилд томилогдсон шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр/
  • Төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагийн хуудас /2016.10.01-ний өдрөөс өмнө тангараг өргөсөн/
  • Удирдах албан  тушаалд 2-оос доошгүй жил ажиллаж байгаа төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан /төсвийн шууд захирагч/
  • Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажиллаж байгааг нотлох баримт бичиг /ажилд томилогдсон шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр/
  • 45 хүртэлх насны
  • Бүртгэлийн хураамж 20000 төгрөг

ӨӨРИЙН ЗАРДЛААР СУРАЛЦАХ ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА

Төрийн захиргааны менежмент, Төрийн удирдлага, Бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх:

  • Их, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн диплом (эх хувь, хуулбарын хамт)
  • Иргэний үнэмлэх (эх хувь, хуулбарын хамт)
  • Бүртгэлийн  хураамж- 20000 төгрөг
  • Нас харгалзахгүй

МЭРГЭШҮҮЛЭХ ДИПЛОМЫН “УЛИРАЛ”-ЫН СУРГАЛТАД ХУВИЙН

 ЗАРДЛААР СУРАЛЦАХ СУРГАЛТЫН ТӨЛБӨР

  • Сургалтын нийт  төлбөр 2751000 төгрөг

 

Холбоо барих утас:  7032-2380, 7032-3538

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

2018-10-02 16:58:34