Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Сант, Хархорин, Баянгол, Бүрд, Тарагт, Богд сумдын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж, сонгон шалгаруулалтыг 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр зохион байгууллаа. Хархорин, Баянгол, Бүрд, Тарагт, Богд сумдын Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байрны сул орон тоонд нийт 7 иргэн бүртгүүлж, Хархорин, Богд сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байранд 2 иргэн тэнцлээ.