Цэвэр, бохир, дулааны шугамын эдрэл, сааталтай холбоотой асуудал гарвал иргэд хэнд хандахаа мэдэхгүйн улмаас цаг хугацаа алдаж, хохирол амсдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаар захирамжаар Арвайхээр суманд дулаан, цэвэр, бохир усны шугамын эвдрэл, гэмтлийг шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэх үүрэг бүхий Шуурхай бүлгийг байгууллаа. Хэрэв дээрх эвдрэл, гэмтэл гарвал Шуурхай бүлэгтэй доорх утсаар холбогдож асуудлаа хурдан хугацаанд шийдвэрлүүлээрэй.
Ажлын хэсгийн ахлагч: Б.Батсайхан (аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч)-Утасны дугаар: 98801818, 88559688
Нарийн бичгийн дарга: Ц.Хоролсүрэн (Арвайхээр сумын Засаг даргын орлогч) Утасны дугаар-99619918
Гишүүн: Б.Даваадагва (“Онги ус суваг” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ашиглалтын инженер) Утасны дугаар:99291447, 89291447
“Онги ус суваг” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дуудлагын утас: 7032-2963