"Хүүхдийн хөгжил, хамгааллын жил"-ын ажлын хүрээнд тэдний хөгжил, оролцоог дэмжих, урлаг, спортоор дамжуулан зөв хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, өөрийн сонгосон сонголтондоо үнэнч, тууштай байж, зорьсон зорилгодоо хүрэхэд нь нөлөөлөх үүднээс олон төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.
Өнгөрөгч 5 дугаар сард хүүхдүүдийн дунд урлагийн их наадмыг зохион байгуулсан. Харин энэ удаа Хүүхдийн спортын наадмыг 2018 оны 10 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгуулж байна. Тус наадамд 29 сургуулиас 1300 гаруй сурагч оролцож, үндэсний бөх, жудо, сагсан бөмбөг, волейбол, чөлөөт бөх, шатар гэсэн спортын 6 төрлөөр өөр хоорондоо өрсөлдөж, хурд хүч, авхаалж, самбаагаа сорих юм.